Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
12 дугаар хуралдаан өнөөдөр буюу 11 дүгээр сарын 04-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар
дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
1.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар
хуралдааныг 12 дугаар сарын 03, 04-ний өдөр зарлан, хуралдуулахаар батлав.
2.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ,
мэдээллээр хангах орон тооны байнгын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ажиллах
журам, ажлын хэсгийг мэдээллээр хангах журмуудыг тус тус батлав. Нутаг дэвсгэрийн
хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн
зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгон өгч аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 78, 79, 80 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй
болгов.
3.
Монгол Улсын төрийн дээд шагналд Дорноговь аймгийн харьяат
56 иргэдийг уламжиллаа.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА