ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 6 дугаар хуралдаан болж өнгөрлөө

2019-11-13

     Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 6 дугаар хуралдаан өчигдөр буюу 2019.11.12-ны өдөр 82,3 хувийн ирцтэйгээр хуралдаж холбогдох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Цагдаагийн газраас салбар зөвлөлийн гишүүдэд аймгийн хэмжээнд 2019 оны 10 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүргэж орон нутагт өсөөд байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр цаашид анхаарах болон хийж хэрэгжүүлэх асуудлын талаар санал солилцов. Хурлаар аймгийн ГХУСАЗСЗ-өөс сумдад зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” өдөрлөгийн хүрээнд зарим сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэгийг үзүүлснээс гадна аймгийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлуудад шаардагдах зардлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн үеэр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилго бүхий “Иргэний зөвлөл”-өөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар болон сумдын Цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаанд мониторинг хийсэн санал асуулгын дүнг тус зөвлөлийн дарга Ц.Бадиа танилцуулж холбогдох саналаа хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%