Аймгийн ГХУСАЗСЗ-өөс сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээнийг жил бүр зохион явуулдаг билээ. Энэ жилийн хувьд сумдад бүсчлэн зохион байгуулагдаж шалгарсан багууд өнөөдөр буюу 2019.11.28-ны өдөр Саран хөхөө театрт төвийн сургуулийн багуудтай өрсөлдөж мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо. Ийнхүү Замын-Үүд сумын ЕБ-ын 1,3 дугаар сургууль, Хатанбулаг, Хөвсгөл, Айраг, Иххэт сумдын ЕБС, Сайншанд сумын ЕБ-ын 3,5 дугаар сургуулийн нийт 8 багийн сурагчид оролцсон аймгийн аварга шалгаруулах уг тэмцээнд "ТУСГАЙ" байрыг Хөвсгөл сумын ЕБС-ийн "Хутагт" баг, "ГУРАВДУГААР" байрыг Замын-Үүд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн "Соёмбо" баг, "ХОЁРДУГААР" байрыг Хатанбулаг сумын ЕБС-ийн "Гарц" баг, "ТЭРГҮҮН" байрыг Замын-Үүд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн "Зохицуулагч" баг тус тус эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнд идэвх зүтгэл гарган оролцсон нийт багш сурган хүмүүжүүлэгч, сурагч нартаа талархсанаа илэрхийлж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.