Монгол Улсын төрөөс газрын бодлого,
удирдлагын шинэтгэлийн хүрээнд түүхэнд анх удаа иргэддээ үнэ төлбөргүй газар өмчлүүлэх
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2003 оны 05 дугаар сарын
01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг
хүртэл аймгийн хэмжээнд үнэ төлбөргүйгээр
гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 19666 иргэнд 3157,48 га
газрыг өмчлүүлээд байгаа бөгөөд аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар иргэнд эзэмшиж
байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, иргэнд 2020 онд өмчлүүлэх
газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тус тус баталлаа. /2019.11.04/
Аймгийн хэмжээнд 2020 онд
иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг аймгийн Засаг дарга
Т.Энхтүвшинд үүрэг болгов.
Дээрх газар өмчилж авсан иргэдийн тоог
аймгийн нийт иргэдийн тоотой харьцуулбал хүн амын 28 хувь нь газраа өмчилж авсан байна.
2020 онд гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар шинээр 71,2122 га газрыг
533 иргэнд, эзэмшиж байгаа хашааны 4,8026
га газрыг 73 иргэнд үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх юм.