ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭСЭН ТУХАЙ

2019-12-06

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгч, ажлын албаны  2019 оны үйл ажиллагааны үр дүнг ажлын албаны дарга Н.Хонгорзул тайлагнаж, төлөөлөгчдөөс “Хангалттай” гэж дүгнэлээ.

Аймгийн ИТХ, Тэргүүлэгч, ажлын албанаас 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллагыг бэхжүүлэх, хяналт шалгалтын ажлын үр дүнг дээшлүүлэх,  ард иргэдээ сонсож, санал хүсэлтийг нь хүлээн авч,  бодлого шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах тал дээр онцгойлон анхаарч 6 зорилт бүхий 66 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн нь 91 хувийн биелэлттэй байна.

Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06/02 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн 2018 оны төсөв”-т төлөөлөгч бүрт тойрогтоо ажиллах 5 сая төгрөгийг баталсан бөгөөд тус хуралдаанаар Төлөөлөгчийн тойрогтоо ажилласан ажлын тайлан, үр дүнг төлөөлөгчдөд танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%