ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ХАМАРЫН ХИЙДИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2019-12-06

Хамарын хийд орчмын газрыг Улсын тусгай хамгаалалтад авах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр энэ онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Шинжлэх Ухааны Академи “Газар зүй-геоэкологийн хүрээлэн”-ийн эрдэмтэн судлаачид “Хамарын хийд”-ийг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл, судалгааны ажлыг  хийж гүйцэтгэсэн.

Судалгааны байгууллагын зүгээс 5 сумын нутаг дэвсгэрийг хамруулан улсын тусгай хамгаалалтад авах санал ирүүлсэн бөгөөд Улаанбадрах сумын нутаг 3281.2 га, Эрдэнэ сумын нутагт 11855,8 га, Сайхандулаан сумын нутагт 83568,5 га, Сайншанд сумын нутагт 83568,51 га, Өргөн сумын нутагт 33131,79 га талбайгаар тогтоох боломжтой санал гарсан.

Холбогдох сумдын шийдвэр, ажлын хэсгийн саналыг харгалзан үзэж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар “Хамарын хийд” түүний орчмын газар нутгийг  Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцсэн юм.

Нийгмийн салбарт чиглэсэн томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэдийн Цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн зуслан, Ахмадын сувилал байгуулах газар, Хашаатын заган ой түүний орчмын талбай, Түшлэг уул орчмын газар, Зээгийн хөтлийн аймгийн усны нөөц газар, Зээгийн хөтлийн тариалангийн зориулалтаар олгосон газруудыг хэсэгчлэн хасаж Хамарын хийд орчмын газрыг 2 хэсэгт хуваан нийт 100672 га талбайгаар дурсгалт газрын ангилалаар Улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжин баталж  “Хамарын хийд” түүний орчмын газар нутгийг  Дурсгалт газрын ангилалаар Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%