ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ШАТРЫН АВАРГЫН ЭЗЭД ТОДОРЛОО

2019-12-15

     Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн хүрээнд зохиогдсон аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд аймгийн” Соёмбо” цогцолборын “Иргэний танхим”-д амжилттай зохион байгуулагдаж аваргын эздээ тодрууллаа. Тус тэмцээний  эрэгтэй төрөлд 1 дүгээр байранд Б.Анхбаяр /Хөвсгөл сум/, 2-р байранд Б.Одонбаатар /Сайншанд сум/, 3-р байранд Г.Мөнхтүвшин /Сайншанд сум/, эмэгтэй төрөлд 1 дүгээр байранд Г.Бямбасүрэн /Замын-Үүд сум/, 2-р байранд Л.Алтансувдд /Даланжаргалан сум/, 3-р байранд Ж.Дэнсмаа /Сайншанд сум/ нар тус тус шалгарлаа. Амжилт гаргаж байр эзэлсэн тамирчдыг аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байр эзэлсэн Б.Анхбаяр, 2-р байр эзэлсэн Б.Одонбаатар, эмэгтэй төрөлд 1-р байр эзэлсэн Г.Бямбасүрэн нар нь 2020 онд зохион байгуулагдах шатар сонирхогчдын “Улсын аварга” шалгаруулах шатрын тэмцээнд Дорноговь аймгаа төлөөлөн оролцох юм. Амжилт гаргасан нийт баг тамирчдын цаашдын тэмцээнд нь өндөр амжилтыг хүсье. 
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%