Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
салбар зөвлөл өнөөдөр буюу 2020.01.21-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж
2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.
Хурлаар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул
2020.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
тухай хуулийн зохицуулалт, онцлогийн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийж,
түүний дараагаар 2019 онд аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, түүнд
хийсэн дүн шинжилгээ, цаашид авах арга хэмжээний талаар аймгийн Цагдаагийн
газраас танилцуулав.
Ийнхүү шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг
ханган, орон нутагт зонхилон үйлдэгдэж байгаа болон өнгөрсөн онд өссөн тодорхой
төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгын хүрээнд 14 ажил 76 арга хэмжээтэй аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2020 оны үйл ажиллагааны
төлөвлөгөөний төслийг хэлэлцэн нийт гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.
Мөн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг
бүхий зарим байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай
байгаа зардлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Түүнчлэн тус хурлаар аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2019 онд
Сайншанд сумын нийт багуудын дунд зарласан “Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай
тэмцэхэд зорилтот бүлгийн иргэдийг идэвхжүүлэх нь” төслийн уралдаанд шалгарч
төслөө амжилттай хэрэгжүүлсэн Сайншанд сумын 1,5,7 дугаар багийн төслийн үр
дүнгийн талаар мэдээлэл сонсож энэ онд гэмт хэрэг өсөж байгаа болон хүн ам
ихтэй сумдад төслийг дахин хэрэгжүүлэхээр боллоо.