Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулид орсон нэмэлт
өөрчлөлтийн дагуу нөхөн олговрын мөнгө насны дарааллаар эхлэн олгож байгаатай
холбогдуулан тус аймгийн өндөр настан хэлмэгдэгч Д.Гончигийн нөхөх олговрыг
нэхэмжлэгч түүний төрсөн охин болох Г.Долгоржав, хэлмэгдэгч Д.Гүрнээбазарын
нөхөх олговрыг нэхэмжлэгч түүний төрсөн охин болох Г.Дулам нарын тус тусын 80,0
сая төгрөгийн нөхөх олговрын мөнгө ИТХ-ын дансанд орж түүнийг эдгээр иргэдийн
тэтгэврийн дансанд шилжүүлсэн тухай төлбөрийн баримтыг аймгийн ИТХ, ЦАУЗБСК-ын
дарга С.Түмэнбаяр өнөөдөр нэхэмжлэгчдийн үр хүүхдүүдэд нь гардуулан өглөө.
Мөн тус үеэр аймгийн
ИТХ, ЦАУЗБСК-ын нарийн бичгийн дарга Н.Хонгорзулаас орон нутгийн хэвлэл
мэдээллийн байгууллагуудад нөхөн олговор олгохтой холбоотой мэдээллийг иргэдэд
хүргэж цаашид зөвхөн мөнгө өгөөд зогсох биш хэлмэгдэгчдийн дурсгалыг нь
мөнхжүүлж, иргэд, ирээдүйн хүүхэд залуучуудад хэлмэгдүүлэлтийн хор уршгийг
ойлгуулах, дахин давтахгүй байхад анхаарч энэ чиглэлийн ажлыг зохион байгуулж
ажиллах талаар онцолсон юм.