Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль анх 1998 онд батлагдсанаас хойш нөхөн
олговрын асуудал хуулийн зохицуулалттай болж хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд нөхөн
олговрыг олгохоор хуульчилсан байдаг бөгөөд тус хуульд 2018 оны нэгдүгээр сарын
12-ны өдөр гурван онцлог нэмэлт өөрчлөлт орсон юм. Үүнд:
Нэгдүгээрт: Цагаатгах
тухай асуудлаар хуулийн байгууллагад хандсан хэн нэгэн иргэний өргөдөл, гомдлыг
хүлээж авах хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан.
Хоёрдугаарт:
Хэлмэгдэгчдийн халуун ам бүл буюу гал голомтонд нь хамт амьдарч, жаргал
зовлонгоо хуваалцдаг эхнэр эсвэл нөхөр, үр хүүхдүүдэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх
ёстой гэдэг байр суурийг маш олон жил ярьж байсны эцэст цаазаар авахуулах ялаар
шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нь
80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөг олгохоор болсон.
Гуравдугаарт: Тухайн
үеийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллагуудын нэр, нэршил
өөрчлөгдсөн. Үүнийг өнөөдрийн байгаа төрийн байгууллагуудын албан ёсны нэр,
томъёололд нь оруулсан.
Ийнхүү хуулийн нэмэлт
өөрчлөлтийн хүрээнд улсын хэмжээнд аймаг, дүүргийн иргэний хэргийн анхан шатны
шүүхээс 600 гаруй, аймгийн хэмжээнд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр
нь гарсан 18 иргэн байна.
Иргэдэд зөвхөн шүүхийн
шийдвэрээр нөхөн олговор олгохоор тогтоогдсон иргэний өөрийнх нь дансанд
/тэтгэврийн данс/ тухайн нөхөн олговрыг шилжүүлэх чиглэлийг Улсын комиссоос
ирүүлж байгаа бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн дансанд тус мөнгийг шилжүүлэхгүй
юм. Түүнчлэн хууль хэрэгжиж эхэлснээс
хойш нэхэмжлэгч иргэн нас барсан бол Иргэний хуулийн дагуу 531-р зүйлд заасны
дагуу олгох юм.