“Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд заасны дагуу
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тус бүр 80,0 сая төгрөгийн нөхөх
олговор авахаар тогтоогдож 2020.02.18-ны өдрийн байдлаар нөхөн олговрын
санхүүжилт нь орж ирсэн дараах нэхэмжлэгч иргэд байна.
Үүнд:
1. Хэлмэгдэгч
З.Сэрдамбын төрсөн охин Лувсангийн Даарийжав /Замын-Үүд/
2. Хэлмэгдэгч
Ц.Банзрагчийн төрсөн охин Түмэнгийн Пунцагдорж /Замын-Үүд/
3. Хэлмэгдэгч
Должингийн Довдоны төрсөн хүү Пунцагийн Равдангүр /Айраг/
4. Хэлмэгдэгч
У.Дашдоржийн өргөмөл охин Дондовын
Цээпэл /Сайншанд/
5. Хэлмэгдэгч
Б. Лувсаншаравын төрсөн охин Ойдовын Цэвэгсүрэн /Сайншанд/
6. Хэлмэгдэгч
Д.Цэвээнийн өргөмөл охин Доржийн
Цэенпэл /Сайншанд/
7. Хэлмэгдэгч
Д.Намжилын төрсөн охин Мянганы Лхагважав
/Даланжаргалан/
Аймгийн ИТХ, ЦАУЗБСК-ын дарга С.Түмэнбаяр ахмад
настангууд болох Д.Цээпэл, О.Цэвэгсүрэн, Д.Цэенпэл нар болон П.Равдангүрийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэжаргал, М.Лхагважавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмаржав
нарт нөхөн олговрын мөнгийг шилжүүлсэн баримтыг өнөөдөр буюу 2020.02.18-ны өдөр
гардуулан өглөө.
Уг нөхөн олговрыг насны
дарааллаар олгож байгаа бөгөөд холбогдох баримт нь бүрдсэн Дорноговь аймгийн 18
иргэн байгаагаас одоогийн байдлаар нийт 10 иргэнд 80 сая төгрөгийн нөхөн олговрыг ийнхүү олгоод байна.