Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2020 оны 01 дүгээр хуралдаанаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасаг буюу 103, эрчимт эмчилгээний тасаг, тусгаарлах тасгуудад тус тус хяналтын камер байршуулах зардлын төсвийг шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд хяналтын камер байршуулах үйл ажиллагааг биеллээ олж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Түмэнбаяр өнөөдөр буюу 02 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтын камер шинээр байршуулсан газруудтай биечлэн танилцаж ажиллалаа.