ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ОНЦГОЙ КОМИССТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2020-02-21

Шинэ төрлийн ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын боомттой хиллэдэг Монгол Улсын хамгийн том боомтын нутаг дэвсгэрийг хамарсан Замын-Үүд сумын хувьд эрсдэлт гол цэг болж байгаа билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын болон орон нутгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаар тус боомтод ажиллаж байгаа албан хаагчдад урьдчилан сэргийлэх эд материал, хамгаалах хувцас хэрэглэл, тусгаарлах байрны хэрэгцээт зүйлсийн хангамж ихээр шаардагдаж байгаа юм.

Иймд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 02 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталж 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг аймгийн Улаан загалмайн хорооноос хандивласан 100 ширхэг даавуун амны хаалтын хамт Замын-Үүд сумын онцгой комисст аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр гардуулан өглөө.

Тус сумаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг Сайншанд найдвар, Шанд итгэл нөхөрлөл, Ар шанд авралын зар цуглаанууд хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд маск, гар ариутгагч, спирт, бээлий, халууны шил зэрэг хэрэгцээт эд материалын хандив өгснийг Замын-Үүд сумын Эрүүл мэндийн төвд уламжлан гардуулж өгөв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%