Хэлмэгдэгч
Мөнхийн Ширчингийн хүүхдүүд болох Мөнхийн Чимид, Мөнхийн Долгор нарын нөхөн
олговрын мөнгийг гардуулан өглөө.
Хэлмэгдэгч
М.Ширчин нь 1938 онд хэлмэгдэн цаазаар авахуулах ялаар шийтгэгдэж байсан бөгөөд
түүний том охин М.Чимид тухайн үед 6 настай, дүү М.Долгор нь ээжийнхээ гэдсэнд
үлдсэн бөгөөд тухайн үед хүнд хэцүү амьдралыг туулсан тухайгаа М.Чимид гуай
нулимс дуслуулан ярьж байлаа.
Дорноговь
аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 80.0 сая төгрөгийн нөхөн
олговрыг олгох шийдвэр гарсны дагуу нэхэмжлэгч хүүхдүүдэд нь нөхөн олговрын
мөнгийг тэгш хуваарилан олголоо.