ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2020-03-02

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон. Тэдгээр хуулиудын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы завсарлагаар ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг судалж дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.

 

Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг цахим хуудаст байршуулж, олон нийтээс санал авах ажлыг яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж тус ажлын хэсгээс үзсэний дагуу орон нутгийн захиргааны байгууллагууд нь цахим хуудастаа төслийг байршуулан иргэд та бүхнээс санал авч байна.

Иргэд, Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан тодруулах зүйл, санал байвал аймгийн ИТХ-ын 70523140, 70520001 утаснаас лавлах болон аймгийн ИТХ-ын ажлын албанд биеэр ирж санал өгөх боломжтой. Түүнчлэн энэхүү сайтын сэтгэгдэл хэсэгт саналаа бичиж үлдээж болно. Сумдын иргэдийн хувьд сумынхаа ИТХ-ын ажлын абанд очиж санал өгөх боломжтой.

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас саналуудыг нэгтгэн ажлын хэсэгт хүргэн ажиллах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3933
2730 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%