ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ҮР ХҮҮХДҮҮДЭД НӨХӨН ОЛГОВРЫН МӨНГИЙГ ОЛГОЛОО

2020-03-23

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд тусгагдсаны дагуу холбогдох бичиг баримт нь бүрдэж Шүүхийн шийдвэр нь гарсан дараах иргэдийн нөхөн олговрын мөнгийг олголоо.

Үүнд:

·         Хэлмэгдэгч Цэрэнжидийн Хадын төрсөн охин болох 83 настай Хадын Лантуу-80,0 сая төгрөг,

·         Хэлмэгдэгч Н.Санждоогийн төрсөн хүү болох 83 настай Дэндэвийн Өлзийдаваа- 80,0 сая төгрөг,

·         Хэлмэгдэгч Л.Доржийн үрчлэгдсэн хүү болох 84 настай Борын Цэрэнсодном-80,0 сая төгрөг

·         Хэлмэгдэгч Г.Гочоогийн төрсөн охин болох 85 настай Гочоогийн Сосорбурам-40,0 сая төгрөг.

 Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нь 80 сая төгрөг олгож байгаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр нь гарсан тус аймгийн иргэдээс 80,0 сая төгрөг авах иргэд бүгд нөхөн олговроо авч ийнхүү дуусч байна.

Харин хэлмэгдэгч хорих ялаар шийтгүүлсэн бол 40,0 сая төгрөгийн нөхөх олговор авч байгаа бөгөөд насны дарааллаар олгож байгаатай холбогдуулан тус аймгийн өндөр настай нэхэмжлэгч иргэдийн уг нөхөн олговрын мөнгө ийнхүү олгогдож эхлээд байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3933
2730 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%