2015 оноос хойш жил бүр тасралтгүй
тодорхой хэмжээд мод тарих, суулгах ажлыг зохион байгуулж иргэд, аж ахуй нэгж,
байгууллагуудтай хамтран Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд 2020 оны байдлаар 5
төрлийн 14000 гаруй мод тарьж ургуулсан байна.
Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус
цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажилд урьдчилан бэлтгэж тогоолох,
цэнэг усалгаа хийх, хэлбэржүүлэлт хийх зэрэг ажлуудыг “Тохижилт-Сайншанд” хот тохижилтийн газартай
хамтран зохион байгуулж ажиллалаа.