Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-өөс санаачлан
өнгөрсөн жил Сайншанд сумын багуудын дунд “Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл,
архидан согтуурахтай тэмцэхэд зорилтот бүлгийн иргэдийг идэвхжүүлэх нь” төслийн
уралдааныг зарлаж 1,5,7 дугаар багийн төслийг шалгаруулан амжилттай хэрэгжүүлж
ажилласан.
Төслийн гол зорилго нь засаг
захиргааны анхан шатны нэгж болох багийн ажлын албаар дамжуулан тодорхой
зорилтот бүлгийн иргэд рүү чиглэж нэг ч гэсэн айл өрхийг архины хамаарлаас
үүдэн гарч байгаа эрсдлүүдээс урьдчилан сэргийлж эрүүл, зөв амьдралтай болоход
нь чиглүүлэх бөгөөд нийт хэрэгжсэн төслийн үр дүнг аймгийн ГХУСАЗСЗ-өөс
хэлэлцээд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон юм.
Ийнхүү аймгийн ГХУСАЗСЗ-с сумд болон
Сайншанд, Замын-Үүд сумдын нийт багуудын дунд төслийг зарласан бөгөөд сумдаас болон
Сайншанд сумын 7-н баг, Замын-Үүд сумын 5-н багаас нийт 16 төслийг бичиж
ирүүлсэн байна.
Ажлын хэсгээс ирүүлсэн төслүүдэд хяналт
үнэлгээ хийж Өргөн, Эрдэнэ, Иххэт, Хөвсгөл сумдын төсөл, Сайншанд сумын 3,4,8-р
багуудын төсөл, Замын-Үүд сумын Сүлд баг, 3,5-р багуудын төслийг сонгон
шалгарууллаа.
Дээрх 10 төслийг хэрэгжүүлэх тус бүр
2,0 сая, нийт 20,0 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлын зардлаас санхүүжүүлж ажлын албанаас тухай бүр хяналт тавьж
ажиллах юм.