Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 04
дүгээр хуралдаан өнөөдөр буюу 04 дүгээр сарын 24-ний өдөр болж өндөрлөлөө. Тус
хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
1. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог,
мандат, тойргийн төвийг тогтоох тухай
2. “Чандмань-Илч” ОНӨХХК-д Зээл авахад нь хөрөнгө барьцаалах
эрх олгох тухай
3. Ажлын хэсэг байгуулах тухай /Халдварт өвчнийг илрүүлэх,
эрүүлжүүлэх асуудал хариуцсан ажлын хэсэг/
4. Хяналт шалгалтын ажлын талаар үүрэг чиглэл өгөх тухай
·
Газрын тухай хууль
тогтоомж
·
Ашигт малтмалын талаарх
хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн
·
Нийгмийн салбарын хууль
тогтоомж
·
Төсвийн тухай хууль
тогтоомж, хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилтийн
·
Бусад
5. Хөгжлийн шийдэл ТББ-аас орон нутагт хэрэгжүүлж буй BEST /Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг
нэмэгдүүлэх нь/ төслийн талаарх мэдээлэл сонсох
6. Бусад асуудал