Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 3-р
хуралдаан өнөөдөр буюу 2020.04.30-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэв.
Үүнд:
1.
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд хийгдэх
хяналт шалгалтын ажлын удирдамж болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын
дунд зохион явуулах нийтлэлийн уралдааны удирдамжууд болон аяны хүрээнд зохион
байгуулагдах нийт ажлуудын зардлын төсвийг хэлэлцэн баталлаа.
Аянтай холбогдуулан аймгийн Цагдаагийн газрын Экологийн
албанаас орон нутагт үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг,
зөрчлийн сүүлийн 5-н жилийн талаарх нөхцөл байдлыг танилцуулж, зөвлөлийн
даргаас цаашид анхаарах асуудлаар тус албаныханд үүрэг чиглэл өглөө.
2.
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудын гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай байгаа зардлуудыг үе шаттайгаар
шийдвэрлэж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар аймгийн Шүүхийн шинжилгээний
албанд 3212400 төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
3.
Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АА-г дэмжих бодлогын
хүрээнд Сайншанд сумын “Зөв алхам“ бүлгийн байрны тохижилтын ажилд зориулж
шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэнээс гадна Сайншанд сумын автобусны буудлуудад
гэмт хэргээс урьдчилан сэгийлэх чиглэлээр байршуулах сурталчилгааны
материалуудыг хэвлүүлэх зардлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.