Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаар хуралдаан
өнөөдөр буюу 07 дугаар сарын 31-ний өдөр болж өндөрлөлөө.
Тус хуралдаанаар аймаг, нийслэл, сум,
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар
зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасны дагуу зарим орон нутгийн өмчит
хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр
дэвшихээр болсон дараах албан
тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Үүнд:
“Замын-Үүд НААҮ” ОНӨ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Алдарбаяр
“Замын-Үүд НААҮ” ОНӨ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн О.Үүрцайх
“Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ганзориг
“Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Түвшинтөр
“Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Одбаяр
“Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Буянбат.
АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА