ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2020-09-10

Өнөөдөр /2020.09.10/ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос жил бүр хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, олон нийтэд чиглэсэн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, түүнийг дахин давтахгүй байхаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээнүүд, тэмцээн уралдаануудыг зохион байгуулж ажилладаг. Энэ жилийн хувьд Коронавирусын халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан орон нутгийн иргэдэд телевиз болон цахим орчноор дамжуулан хэлмэгдүүлэлт, түүний хор уршгийн тухай баримтат кино, нэвтрүүлэг, ярилцлагуудыг хүргэх, хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалд зориулж ном хуруулах, цагаатгалын хууль тогтоомжтой холбоотой асуудлаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллаж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020.12. 31-ний өдрийг хүртэл сунгасан. Мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/, эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40 сая төгрөг тус тус олгохоор тусгасан. Одоогийн байдлаар хуулийн хүрээнд тус аймгийн харъяат 19 хүнд нөхөх олговрын 1,2  тэрбум төгрөгийг олгосон. 8-н иргэний холбогдох баримт бичгүүд нь бүрдэж шүүхийн болон бусад шатандаа явж байна. 2020 оны 09 дүгээр сарын байдлаар нийтдээ 50 гаруй иргэнд хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар утсаар болон биечлэн уулзаж зөвлөгөө мэдээлэл өгөөд байна.

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3933
2730 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%