ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ДОРНОГОВЬД ТАРИАЛЖ БУЙ ХӨРСГҮЙ ТЭЖЭЭЛ

2021-03-24

/2021.03.25/Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганзориг, П.Бямбанаранжав нар малын тэжээлийг хөрсгүй ургуулах технологи буюу гидропоникыг дэмжсэнээр орон нутагт тариалалтыг Э.Энхманлай, О.Дашдорж нар эхлүүлжээ.
Арвай буудай болон овьёосыг хавтгай гадаргуу бүхий тавиурт чийглэж, ямар ч бордоо шороо бууц хэрэглэхгүй, дан ганц үрээрээ үндэслэж ургадгаараа онцлогтой.
Ургах орчин нөхцөл голдоггүй тул аж ахуй нэгж, иргэд хөрсгүй тариалах арга технологид суралцаж тариалалтыг өргөжүүлснээр өвс тэжээлийн хомсдолоос сэргийлэх, малд өгөх шим тэжээл нь арвин тул малчид өвөл, хаврыг эдийн засгийн хэмнэлтэйгээр өнтэй давах боломж бүрдэх юм.
Уг тэжээлийг нэг бог малд өдөрт 2кг, нэг бод малд 3-4кг өгдөг байна. Нэг килограмм нь 950 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%