ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН V ХУРАЛДААН БОЛЛОО

2021-04-23

/2021.04.23/ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн V хуралдаан танхим болон цахимаар 100% ирцтэйгээр хуралдаж дараах 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. “Дорноговь орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг шинээр байгуулж дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийг хэлэлцэн баталлаа. “Дорноговь орон сууц” ОНӨААТҮГ нь Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан төрөөс зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хүн амыг зах зээлийн үнээс доогуур үнэтэй, чанартай орон сууцаар хангах зорилтыг хэрэгжүүлэн ажиллах юм.
2. “Их говийн хөгжлийн гарц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийг баталлаа. “Их говийн хөгжлийн гарц” ОНӨААТҮГ нь ашигт малтмалын ашиглалт, хайгуул болон байгаль орчныг нөхөн сэргээх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж аймгийн төсвийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж, орон нутагт үр ашиг өгөх төмөр зам, авто зам болон уул уурхайн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ.
3. “Ногоон Дорноговь” аймгийн зорилтод хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөр нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойн ангийн үйл ажиллагааг сайжруулах, мод тарьж ургуулсан иргэн аж ахуй нэгжийг урамшуулах, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилтыг хэрэгжүүлнэ.
4. Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнуулах иргэдийн нэрсийг хэлэлцэн баталлаа. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-д 1, “Алтан гадас одон”-д 14, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-д 25 иргэнийг тус тус шагнуулахаар хэлэлцэн баталж Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%