Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Байгалиа хамгаалъя" аяныг Ногоон дуу хоолой нэртэйгээр “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор зохион байгуулж байна.
Уг аян хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хор уршгийг ард иргэдэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.