/2021.05.16/ Аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар 12 дугаар анги төгсөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар өөрийн авьяас чадварт тохирсон мэргэжлээ сонгох, төгсөлтийн шалгалтад сайн бэлтгэн ирээдүйд улс орон, орон нутагтаа ихийг бүтээх боловсон хүчин болох хэрэгтэйг захиж харилцан яриа өрнүүллээ. Мөн УИХ-ын гишүүд ЭЕШ- д бэлтгэх гарын авлага “Шинэ алхам” номыг 6 дахь жилдээ сурагчдад өглөө.
Энэ жил 12 дугаар ангийг 4 сумын 10 сургуулийн 682 сурагч төгсөж байна.
Ирээдүй хойч үе болсон сурагчиддаа сурлагын амжилт хүсье.