/2021.05.21/Монгол улсын Шадар Сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулагч нарын төлөөлөл, хилийн боомтын ачаа тээвэрлэлтийн нөхцөл байдалтай танилцах, тээврийн жолооч нартай уулзаж тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж шийдвэрлэхээр Дорноговь аймагт ажиллаж байна.
Энэ үеэр Монгол улсын Шадар Сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн Сайд С.Энхболд, УИХ-гишүүн Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан эрүүл мэндийн салбарын зарим тэргүүний ажилтнуудад Монгол улсын Төрийн дээд одон медаль гардууллаа.
Мөн Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор Хөвсгөл, Иххэт сумдын эрүүл мэндийн төвд пургон авто машиныг гардуулан өглөө.