ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2021-07-11

Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт буурахгүй энэ цаг үед Монгол улсын Засгийн газар ард иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг нэн тэргүүнд хамгаалах зорилгоор 2021 оны улс, аймаг, сумын Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан.
Дэлхийн зарим улс орнуудад ковид-19 өвчний нөхцөл байдал хүндэрч байгаа хүнд цаг үед иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлж байгаа иргэддээ талархал илэрхийлье.
Төр, иргэн хамтдаа зүтгэж хайртай гэр бүл, ахан дүүс, элэг нэгт Монгол түмнээ аюулт цар тахлаас хамгаалъя.
Сайн цаг, сайхан ирээдүй удахгүй ирнэ гэдэгт итгэл төгс байна.
Тэр цагт хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадацгаая.
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100, Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн мэндийг Дорнын говийн зон олондоо хүргэе.
Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүүхэд бүр аз жаргалтай, залуучууд нь зорилго тэмүүлэлтэй, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, Дорнын уудам нутаг минь хөгжин дэвжихийн өлзийтэй ерөөлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Хүндэтгэсэн: Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%