/2021.07.11/Төрийн байгууллагын чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, ковид-19 цар тахлыг хохирол багатай даван туулах зорилгоор Дорноговь аймгаас сонгогдсон Монгол улсын их хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар хувиасаа нутгийн иргэддээ зориулж аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төв, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын газарт УАЗ-Фургон автомашин, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэгт Ланд круйзер-76 автомашин, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газарт тус бүр 10,0 сая төгрөг гардууллаа.