/2021.09.10/Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргаж уг өдрийг улс орон даяар тэмдэглэж ирснээр эдүгээ 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Б.Ганзориг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж буяны ном хурууллаа.
Манай аймгийн хэмжээнд 1998-2021 он хүртэл 391 хүнд 3 тэрбум 790 сая төгрөгийн нөхөн олговор олгож 1300 орчим хүн хэлмэгдсэнээс 1200 гаруй хүн цагаатгагдсан байна.