/2021.09.10/“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр нар оролцож үйлчилгээ эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо.
Өнөөдрийн арга хэмжээнд 7 сумын 80 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, нөхөрлөл, үүрэн холбооны 2, банк, санхүүгийн 1 байгууллага оролцож бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ сурталчлан хүргэж байна.
Энэ онд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 170 гаруй айл өрх 110 га талбайд тариалалт хийж, ургац хураалт 30 гаруй хувьтай явагдаж байна.
Орон нутгийн онцлогоос хамааран газар тариалан эрхлэхэд хэдийгээр хүндрэлтэй боловч орон нутгийн удирдлагууд тариалан эрхлэгчдийг дэмжиж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хаврын тариалалтад ашиглах 6тн үрийн төмсний тээврийн зардал мөн задгай талбайд худалдаа эрхлэх сүүдрэвч зэргийг шийдэж өгсөн билээ.
“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд оролцож буй баялаг бүтээгчдэд амжилт хүсье.