Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч нар аймгийн Онцгой комиссын цаг үеийн мэдээлэл, улс болон аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэлтэй танилцаж цаашдаа аймгийн Засаг даргын Тамгын газартай хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга болон төлөөлөгчдийн зүгээс дараах чиглэлд харилцан хамтран ажиллахаар боллоо.
Цар тахлаас шалтгаалж орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл нь удаашралтай байгаа зарим төсөл арга хэмжээ болон аймгийн 2022 оны төсвийн төсөлд орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг багасгахад анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлов.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч нар 2022 оны төсөвт иргэд олон нийтийг хамарсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон ард иргэдээ коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд шаардагдах зардлыг түлхүү суулгах, нийгмийн сэтгэлзүйн өөрчлөлтөд анхаарч ажиллах зэрэг асуудалд санал нэгдсэн юм.