Маргааш буюу 2021 оны 09 дүгээр сарын 30-нд төвийн халаалт дулааныг өгөхтэй холбогдуулан өнөөдөр “Чандмань Илч” ОНӨ ХХК нь гал тахих үйл ажиллагааг зохион байгуулж өвлийг өнтэй давах иргэдийн орчин нөхцөл тав тухтай, ажил үйлс бүтэмжтэй байхыг билэгдлээ.
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, Сайншанд сумын Засаг дарга Т.Түвшинтөр, “Чандамань-Илч” ОНӨХХК-ийн ТУЗ-ийн дарга буюу аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул нар болон бусад албан хаагчид оролцон салбарын шилдэгүүдийг шагнаж урамшуулав.
Айл өрхийн цахилгаан, дулаанаар тасралтгүй хангах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг үүрч яваа нийт ажилчдад ажлын амжилт хүсье.