Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд Сэлэнгэ аймаг хүртэл холын зайд гүйхээр 2021 оны 08 дугаар сарын 1-ны өдөр замдаа гарч, 48 дахь өдрөө 1047 км замыг амжилттай туулж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах хилийн сүлдэт баганадаа хүндэтгэл үзүүлж бариандаа орсон юм.
Монгол улсын мөрдөстэй үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төлөөлөл болсон Т.Рэнцэнбадамыг цэрэг хүний тэсвэр тэвчээр хатуужлыг харуулж хилчдэд урам зориг, үлгэр дуурайлал үзүүлсэнд талархал илэрхийлэн аймаг орон нутгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.