Элсэлтийн ерөнхий шалгалтад орос хэлний хичээлээр Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг тэргүүлэн сурлагын амжилт гаргаж ОХУ-ын Тээврийн их сургуульд урилгаар төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр суралцах эрх авсан Э.Анужинд аймгийн ИТХ-аас 1 сая төгрөгний дэмжлэг үзүүллээ.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг хүлээн авч уулзахдаа аймаг орон нутагт төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж буй энэ цаг үед ОХУ-д тус мэргэжлээр суралцах болсонд талархал илэрхийлж сургуулиа амжилттай төгсөөд эх нутагтаа чадварлаг боловсон хүчин болж ирээрэй хэмээн захив.
Э.Анужин нь Сайншанд сумын 2 дугаар багт аав, дүүгийн хамт амьдардаг бөгөөд ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуульд суралцаж төгссөн. 2020 оны хичээлийн жилд орос хэлний олимпиадад амжилттай оролцсон нь цаашид орос хэлний хичээлээр шамдан суралцах хүсэл сонирхолтой болсон байна.
Э.Анужиндаа хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье