Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн ахмадууд та бүхэндээ Монголын ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой, Олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг урт удаан наслахын өлзийтэй ерөөлийн хамтаар өргөн дэвшүүлье.
Ахмад буурлууд маань төр улсын өмөг түшиг, түүхийг дархлан бүтээгчид, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын гэрч нь билээ.
Та бүхний өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн эх орон, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, улам сайжруулж, сайн сайхан болгох нь бидний үүрэг юм.
Манай аймгийн зүгээс Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ахмад настны нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарч, ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, ая тухтай сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд шат шатандаа анхаарч ажилласаар байна.
Цаашид ахмад настнуудын амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно.
Эрүүл энх байж үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болохын ерөөлийг өргөе.
ХҮНДЭТГЭСЭН: АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.ГАНЗОРИГ