/2021.10.18/Аймгийн ИТХ-ын дарга Авто тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцаж хот хоорондын болон орон нутгийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, аймгийн төв доторх авто замд өндрийн хязгаарлалтыг нэмэгдүүлэх чиглэл өглөө. Мөн энэ үеэр тус байгууллагад нэн шаардлагатай 5 сая төгрөгийн үнэ бүхий техник хэрэгслийг гардууллаа.