“Covid-19” цар тахлын дэгдэлт буурахгүй, эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцэхгүй байгаа энэ цаг үед коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд хүүхэд, насанд хүрэгчид ямар арга хэмжээ авах, өвчлөөд эдгэрсний дараа хэрхэн дархлаагаа дэмжих талаар иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.