/2021.11.10/ Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай танилцах, иргэд, төрийн албан хаагчдад аймгийн ГХУСАЗС-ийн ажлыг танилцуулж тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга, Шүүхийн Тамгын газар, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын удирдлагууд болон Монголын криминологийн холбооны тэргүүн, бусад албаны төлөөлөл ажиллаж байна.
ГХУСАЗСЗ нь Дорноговь аймгийн хэмжээнд гэмт хэргийн төлөв байдал, шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийж гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх оновчтой арга замыг тодорхойлох зорилгоор криминологийн судалгааг хийлгэж байгаа билээ. Энэ удаагийн сумдын уулзалтад Монголын криминологийн холбоо хамтран иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл өгч, сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж байгаагаараа онцлог юм.
Энэ үеэр АИТХ-ын дарга Б.Ганзориг сумдын АА бүлгийн гишүүд, эрүүл мэндийн төвийн нөхцөл байдалтай танилцаж санал хүсэлтийг нь сонслоо.
Мөн мэргэжлийн байгууллагуудын санал хүсэлтийн дагуу Замын-Үүд сумын гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, камержуулах ажлыг үе шаттайгаар хийхээр боллоо.