/2021.11.14/Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2021 оны 11 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдад ажилласан бол 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан сумдад ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнүүд иргэд, төрийн албан хаагчдад чиг үүргийн дагуу ажлаа танилцуулан хууль зүйн зөвлөгөө мэдээллийг өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.
Энэ үеэр АИТХ-ын дарга Б.Ганзориг сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг болгон сум тус бүр 1 сая төгрөг, Улаанбадрах сумын цагдаагийн кубон, АА бүлгийн байрны халаалт, Сайхандулаан сум дахь олон нийтийн цагдаагийн хувцас хэрэглэл, цагдаагийн кубоны халаалтын асуудлыг шийдэж сумдын АА бүлгийн гишүүд, эрүүл мэндийн төвийн нөхцөл байдалтай танилцан тэдний санал хүсэлтийг сонслоо.