/2021.11.17/Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан 81,8 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах 3 асуудлыг шийдвэрлэлээ.
1.Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд хуралдуулахаар товыг зарлалаа.
2.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох талбайг нэмж олгох тухай саналыг хэлэлцэж тус газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөгдсөн, Сайхандулаан сум болон зэргэлдээх сум, бусад аймгийн малчдын отор нүүдэл хийж нутагладаг тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох талбайг нэмэхийг дэмжихгүй гэсэн санал гаргав.
3.Эрхэлсэн ажилдаа олон жил идэвх зүтгэл, санаачлагатай ажилласан нэр бүхий 69 иргэнийг Монгол улсын төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулахаар хэлэлцэн дэмжлээ.