/2021.11.21/Нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, биеийн тамир, спортоор хичээллэх, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Дорноговь Бага Олимп-2021" спортын наадам эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож баг тамирчдад спортын их амжилтыг хүсэв.
Энэ удаагийн “Дорноговь Бага Олимп-2021" спортын наадамд 6 төрлөөр 22 багийн тамирчид 5 өдрийн турш өрсөлдөх юм.
Тэмцээнд оролцогч бүх тамирчид Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж вакцины 3 дугаар тундаа хамрагдсан байна.
БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЬЕ