ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ШАТАР СОНИРХОГЧ АЙМГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

2021-12-30

Аймгийн ИТХ, аймгийн “Хан Баянзүрх” шатрын холбоотой хамтран Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 14 суманд зохион байгуулж 2021 оны хагас шигшээ тэмцээнийг 12 дугаар сарын 29-ний өдөр Сайншанд сумын Соёмбо цогцолборт зохион байгуулав.
Тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчин Улсын Их хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2022 оны шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Тус тэмцээнд эрэгтэй төрөлд 23, эмэгтэй төрөлд 9 шатарчид оролцсоноос дараах шилдгүүд шалгарлаа.
Эрэгтэй төрөлд:
1-р байр:Б.Анхбаяр
2-р байр: М.Сонинбаяр
3-р байр: Э.Жаргалан
Эмэгтэй төрөлд:
1-р байр: Б.Золжаргал
2-р байр: Г.Бямбасүрэн
3-р байр: С.Ганчулуун тус тус шалгарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%