/2021.01.10/ Оны эхэнд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг Санхүү аудитын газар, Орон нутгийн өмчийн газар, Цагдаагийн газар, Прокурорын газарт тус тус ажиллалаа. Уулзалтын үеэр байгууллагуудын өнөөгийн байдалтай танилцан 2022 оны ажлын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ орон нутгийн бодлого шийдвэртэй уялдуулан, чиг үүргийнхээ дагуу төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй иргэдэд хүргэхийг үүрэг болголоо.
Энэ үеэр тус байгууллагуудад нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.