ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ЖИЛ ТОХИОЖ БАЙНА

2022-01-11

/2022.01.11/ Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатуудад хүндэтгэл үзүүлэх, тэдний үйл хэргийг алдаршуулах, төрийн албан хаагчдад “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, ач холбогдол” сэдвээр сургалт зохион байгуулах, Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн АХА тэмцээн, Үндэсний бөхийн барилдаан, Ардын Их Хурлын депутатуудын дурсамж яриаг бэлтгэн “Ялалт” сонинд нийтлэн иргэдэд хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Өнөөдөр “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, ач холбогдол” сэдэвт сургалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний танхимд 25 байгууллагын 320 гаруй төрийн албан хаагч, ажилчдыг хамруулан мэдээлэл хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%