/2022.01.25/XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн сар шинийн баярыг угтан аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг Хөдөө аж ахуйн салбарын шинэхэн гавьяат “Монгол улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан” аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Б.Нямдорж, АИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Ц.Бадиа, АИТХ-ын дотоод ажил хариуцсан ажилтан асан Б.Эрдэнээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Ахмад буурлууд та бүхний минь мэлмий тунгалаг, ухаан саруул байж юу санасан есөн цагаан хүсэл нь үргэлж сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.