ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

XVII ЖАРНЫ “БУЯН ҮЙЛДЭГЧ” ХЭМЭЭХ САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН ШАГНУУЛСАН ТА БҮХЭНД БАЯР ХҮРГЭЕ

2022-01-28

/2022.01.28/Жил бүр аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын ажлыг дүгнэж урамшуулдаг билээ. Өнөөдөр шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулж шилдэг ИТХ-ын шагнал болон эрхэлсэн салбартаа идэвх зүтгэлтэй ажилласан зарим иргэдийг аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр шагналаа.
2021 оны ажлын үзүүлэлтээрээ 14 сумаас тэргүүн байрыг Замын-Үүд сумын ИТХ, дэд байрыг Иххэт сумын ИТХ, гуравдугаар байрыг Сайншанд сумын ИТХ тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.
Нутгийн өөрөө ёсны байгууллагад хуулиар олгогдсон эрх үүргээ нэр төртэй биелүүлж орон нутгийнхаа бие даасан байдлыг хангах, орон нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ, хүсэл сонирхлыг илэрхийлэх, эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан сумдын ИТХ-ын ажлын албанд ажлын их амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%