/2022.02.25/Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэгдүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг аймгийн хэлтэс, агентлагуудад зохион байгуулах мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг сумдад хийх тухай хэлэлцэн баталлаа.
Өнөөдрийн хуралдаанд “Монголын Криминологичдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Б.Батзориг оролцож гэмт хэргийн төлөв байдал, шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийж гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх оновчтой арга замыг тодорхойлох криминологийн судалгааны явцын мэдээллийг салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулан ГХУСАЗСЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахад саналаа тусгалаа.