/2022.02.26/Тэмцээний нээлт аймгийн Спортын төв ордонд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Шатрын холбооны тэргүүн Б.Ганзориг оролцож шатрын спортоор хичээллэхэд хүүхдээ дэмждэг эцэг эх, багш нарт баярлаж байгаагаа хэлж цаашдаа их шатрын спортыг хөгжүүлэхэд анхаарч 14 суманд шатрын холбоотой болох мөн дугуйлан хичээллэх байрыг шийдэж өгөхөө хэллээ.
Тус тэмцээнд 100 гаруй өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.