/2022.03.02/Бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж иргэний үүргээ биелүүлэн хүний алтан амь аварсан Д.Баярсайхан, У.Батболд нарыг аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан талархал илэрхийлж цаашдын сурлага, хөдөлмөр ажил үйлсэд нь амжилт хүслээ.
У.Батболд нь Мандах сумын харьяат, аймгийн Төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд туслах машинистаар сурдаг. Д.Баярсайхан нь Сайншандын 2 дугаар багийн иргэн, барилгачин мэргэжилтэй.
Та бүхний гэгээн үйлс дэлгэрэх болтугай.